Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс тавдугаар сарын 22, 23-нд нийт 579 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 399 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 2 хүн тус тус гэмтэж, орон нутагт 5 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4
Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-1, зорчигч-1 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.
Хүний амь хохирсон осол, хэрэг:
2021 оны тавдугаар сарын 22-ны 09:00 цагийн орчим Хэнтий аймагт суудлын автомашин явган зорчигч мөргөж, явган зорчигчийн амь хохирсон.
2021 оны тавдугаар сарын 22-ны 10:00 цагийн орчим Баянхонгор аймагт бага оврын ачааны автомашин, хүүхэд мөргөж, хүүхдийн амь хохирсон.
2021 оны тавдугаар сарын 22-ны 12:00 цагийн орчим Төв аймагт автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021 оны тавдугаар сарын 22-ны 23:00 цагийн орчим Орхон аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
2021 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагийн орчим Хөвсгөл аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 105, орон нутагт 54, улсын хэмжээнд 159 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
