Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан хутгатай этгээдийн халдлагад өртжээ

УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр халдлагад өртжээ. Өнөөдрийн 17:40 цагийн орчимд Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна түүнийг Д.Совд гэх иргэн цохисон байна. Толгой руу нь цохисны улмаас сайдын нүдний шил хагарч, нүүр нь шалбарчээ.

Иргэн Д.Совд биедээ хутгатай явсан бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагаас баривчлан шалгаж эхэлсэн байна. Д.Совд нь сүүлийн өдрүүдэд сурагчдад вакцин хийхийг эсэргүүцэж буйгаа нийгмийн сүлжээгээр илэрхийлж байсан бөгөөд өнөөдөр ч мөн энэ асуудлаар БШУЯ-ны гадна олон нийтийн сүлжээнд лайв хийж байжээ.

Улмаар хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийх гэлээ хэмээн сайд руу дайрч, дээрх явдал болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад КОВИД-19-ийн эсрэг вакцин хийх албан ёсны шийдвэр УОК болон салбарын яамнаас гаргаагүй байгаа билээ.

+ There are no comments

Add yours