УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ээлжит хуралдаанаа төв талбайд хийлээ.
Тэрээр”Өнөөдөр Засгийн газрын 100 дахь хоног болж байна. Хэвлэл мэдээллээр 100 дахь хоногтоо багтааж хийсэн ажлуудаа хэлэх байх. Гэхдээ Засгийн газар 100 хоногоо 170 хүний амь насаар угтаж байна. Одоогийн байдлаар 170 хүн нас барж 45.500 хүн өнөөдөр Монгол улсад коронавирусээр өвчилсөн байна. АН-ын бүлгийн гишүүдийн өмнөөс өвчлөлийн улмаас нас барсан 170 хүний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Өнөөдөр Монгол улсад хүний амь нас үнэ цэнэгүй болж маш олон хүний амь нас үрэгдэж байхад Засгийн газар юу ч болоогүй юм шиг байж байна. Төрийн ордонд чуулган болон төр хороод цагтаа хуралдахгүй байгаа юм. Ерөнхий сайдын корона вирусын талаар өөрийн биеэр ирж мэдээлэл хийгээч гэсэн борловч ирээгүй юм. Сонгогдсоноос нь хойш энэ хүнийг чуулган дотор нэг ч удаа хараагүй.
Гэхдээ өнөөдөр 100 хоногоороо их юм хийсэн гэж тайлбар хийх байх. Цар тахал гэж хэлээд бүх зүйлийг өөрсдөө шийддэг хуультай болсон. 2020 онд 5.1 их наяд төгрөгийг өөрсдөө зарцуулж байгаа. Өмнө нь нэг өвчтөнд 8 сая төгрөгийг зарцуулж байсан бол одоо нэг хүнд 4 сая төгрөгийг зарцуулж байгаа юм. Гэтэл эдгээр мөнгө эмчилгээнд зарцуулагдаагүй. Харин энэ мөнгийг сонгуульдаа зарцуулсан. Мөн татвар төлөгчдийн мөнгийг сонгуульд зарцуулсан юм. Цөөхөн хүн амтай газарт их хэмжээний мөнгө зарцуулаад, Дэлхийд 100 мянган хүнд оногдох нас баралтаар тэргүүлж явж байгаа нь Засгийн газрын үйл ажиллагаанаас хамаарч байгаа юм. 659 сая долларыг олон улсын байгууллагад гадны зээл тусламжаар авсан тэр мөнгө юунд зарцуулсан эсэх нь тодорхойгүй. Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтнууд ажиллах чадваргүй, хүний нөөц барагдаж олноор өвчилж нас барж байна. Эмч эмнэлгийн ажилтнуудад мөнгө өгч байгаа гэсэн боловч амьдралд нь хүрэлцэхгүй хуулийн дагуу олгогдох ёстой цалинг олгохгүй байна. Засгийн газрыг 100 хоногт маш муу ажилласан гэдэг” дүгнэлтийг өглөө.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
