Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн бол PCR өгөхгүй явж болно

Хөдөө, орон нутаг руу хэрхэн зорчих вэ?

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжсэн ч хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 22-н хүртэл сунгасан.

Энэ хугацаанд зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино.

Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон бол, коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн бол нотлох баримтыг үндэслэн PCR шинжилгээ өгөхгүй явж болно.
-Нотлох баримтыг хаанаас авах вэ?

-Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээ шаардагдах бол өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийнхээ харьяалах дүүргийн Онцгой комиссоос магадлагаа бичиг авах юм. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээний хариутайгаар зорчино.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

+ There are no comments

Add yours