Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, менежер Н.Марал-Эрдэнэ нарыг гуравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө саатуулсан байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1.2- т зааснаар хэрэг үүсгэн саатуулсан тухай ойрын эх сурвалж өгүүллээ. Эрүүгийн хуулийн 22.1.2- т “Нийгмийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэж заасан байдаг юм байна.
Ж.Ганзориг, менежер Н.Марал-Эрдэнэ нарыг саатуулсан шалтгаан нь “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль зөрчиж эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгон урьдчилан үгсэн тохиролцож хууль бус сонгон шалгаруулалт явуулдаг байсан хэмээн буруутгагдан баривчлагдсан бололтой.
Дашрамд дурдахад, сүүлийн үед Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригийн хөрөнгө огцом өссөн гэнэ. Тиймээс энэ байдал нь АТГ-ын анхааралд орж, шалгагдах үндэслэл болсон байх гэдэг хардлага бас байгаа юм. Учир нь түүний жилийн орлого 154 сая 847 мянга 600 төгрөг бол гэр бүлийнх нь орлого 495 сая 911 сая 860 төгрөг. Мөн 438 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 248 сая төгрөгийн автомашинтай, 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 418 сая 418 мянган төгрөгийн хадгаламжтай нь АТГ-т гаргаж өгсөн ХОМ-тээ дурджээ.
Previous post
АН-ын даргын сонгуулийг угтаж Сонгинохайрхан дүүрэгт “царцаа” байршуулсан нь баригджээ
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...