Зовсон нэгэндээ туслах хөрөнгө цуглуулах нь бараг заншил боллоо. Эхэндээ олны танил алдар цуутай хүмүүсийн эмчилгээний зардлыг олох гэж нийтээрээ хөдөлдөг байснаа сүүлдээ жирийн ард, эмзэг давхаргынхныг илүү хамрах боллоо. Олны дэмээр эдгэрсэн, эрүүлжсэн нь бишгүй. Энийг яах гэж яриад байна гэхээр, ийм учиртай. Хүний сэтгэл улам сайхан болж байгаа нь эргэлзээгүй. Хамгийн гол нь бид хүнд өгөх юмтай болж байгаад их учир бий. Түүнээс чухал нь Монгол хүн юмтай болж, үндэсний бизнесменүүдтэй боллоо. Гэхдээ юмтай болоход учир бий. Нэг хэсэг нь ганзага хийхээс эхлээд бор зүрхээрээ зүтгэж алжаан байж хөрөнгөжсөн, нөгөө нь гүйлгээ ухаан, сэргэлэн чанар, бизнесийн мэдлэг авьяасандаа дулдуйдаад арай хялбархан амжилтад хүрсэн байх жишээний. Арван хуруу тэгш хүн гэж байх биш. Хамгийн гол нь нийгмээрээ тэднийг хүндэлдэг. Харин төрийн ажил албанд ганзага хоосон ороод нэг л өглөө тэн тэнгээр ачаатай болсон улс бий. Олон түмэн тэднийг “төрөөс төрсөн тэрбумтан” гэхчлэн хэлж, хардангуй ханддаг. Гэхдээ шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч болов албан ёсны гэмт хэрэгтнээр нэрлэх нь хууль бус учир олон нийтийн хардлага бол зүгээр л “ хардлагын эрхтэй хардлага” бөлгөө. Тэгэхээр зөв зам мөрөөр бизнес хийсэн, зөв сэтгэлгээтэй бизнесменүүд буюу энгийн үгээр бол “шударгаар юмтай болсон” хүмүүс бол манай нийгмийн үнэт зүйлийн салшгүй хэсэг юм. Бид ийм хүмүүсээ хүндэлж, үр хүүхдэдээ үлгэр дууриал болгох учиртай. (Одоо чинь, “энэ дарга шиг хүн болоорой” гэж захих нь ихээхэн эрсдэлтэй болчхоод байна шүү, ний нуугүй ярихад) Үүнийг бизнесийн зөв өсөлт гэх бөгөөд “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх сургаалийн хувилбар л даа. Манай ард түмэн үнэхээр цэцэн мэргэн бөгөөд төрд алба хаагаад эхэлмэгцээ л гэр нь гоё болж болохгүй, тэгээд гэр нь гоё болсноо өөрөө гял цал ойгоод эхэлбэл юм буруу яваагийн шинж гэж мэддэг л байсан байгаа байхгүй юу. Нөгөө талаар хүний бизнесийн авьяасыг сэрээж, том үйл хэрэгт хөтөлдөг ганц л сургууль байдаг. Тэр нь дээд сургууль биш харин эрүүл бизнесийн орчинг бүрдүүлдэг компаниуд юм аа. Ийм учраас Удирдлагын академид сурсанд орвол сайн компанид ажиллах нь хамаагүй өгөөжтэй. Том бизнес бол өөрөө бизнесийн их сургууль, дадлагын орчин болдог.
Манай Амартүвшин бол зөв өсөлттэй явсан бизнесмен. Тэр дээд боловсролын диплом гардсаныхаа дараа Мобиком, ЭмСиЭс, Спирт бал бурам гээд үндэсний шилдэг компаниудад ажиллаж өөрийгөө боловсруулсан нэгэн. Үүнийг л ардын үгэнд “Биеэ засаад…” гэж хэлээд байгаа юм. Тэгээд манай үндэсний шилдэг компаниудад ажилласан туршлагаараа UFC компанийг хөл дээр нь босгон удирдаж, үндэсний хэмжээнд хүргэсэн. Өөрийн гэсэн бизнестэй болж, зах зээлийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа эзлэхийг л “гэрээ засах” гэхгүй юм бол өөр юуг “гэрээ засах” гэх билээ.
ЮФС компани нь манай эрүүл бизнесийн нэг хэсэг төдийгүй, шинэ үеийн залуус, маргаашийн хөрөнгө оруулагчдын сургууль, инкубатор болоод удсан. Тэрээр Улаанбаатар хотын худалдааны танхимыг байгуулалцан гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхим биш шүү. Хотын худалдааны танхимыг Нийслэлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, Улаанбаатарын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор Бат-Үүл дарга санаачлан байгуулсан газар. Нөгөөхөөсөө ч нэр хүндтэй дээ.
Манай бизнес улс төрийн орчинд зөв замаар өсөж бойжсон, өөрөөр хэлбэл биеэ засаад гэрээ зассан..” залуусын нэг Амартүвшин ” төрөө засах” их сойлгод орж байгаа юм байна.
Маргааш яг юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ өглөө болно, нар мандана, нар нь зүүн талаасаа хөөрнө гэдгийг бүгд хэлнэ. Бас бизнес, улс төрийн зөв эрэмбээр өгссөн хүн төрд очмогцоо гэрээ засах гээд, улмаар биеэ тордох гээд арагшаа гүйхгүй гэдгийг ч бид мэднэ. Ийм л байна.
Сэтгүүлч Б.Цэнддоо. (Төрийн шагналт ) 2016 оны 5 сар.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...