Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн хувьд өөр, өөрийн өнгө, төрхтэй, нийгэмд болон тодорхой салбарт өөрсдийн бүтээсэн зүйл, хийсэн ажил, хэлсэн үгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн залуучууд байгаа нь энэ удаагийн сонгуулийн үнэ цэнийг харуулж байна.
Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Амартүвшингийн хувьд “2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгаа”-г судалгаа, шинжилгээний багийн мэргэшсэн судлаачдын хамтаар хийсэн байдаг. Улс төрчдийн хувьд олон төрлийн судалгаанд тулгуурлаж, стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллах нь хамгийн чухал. Тиймээс О.Амартүвшин, миний бие сэтгэл хөдлөл, хувийн үзэмжээр асуудалд хандахаас зайлхийж, сонгуулийн ялагдлын шалтгааныг тогтоох судалгааг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар улсын хэмжээнд хийлгэх ажлыг хувиасаа санхүүжүүлэн зохион байгуулсан хэмээсэн. Учир нь аливаад шинжлэх ухаанчаар, судалгаатай хандахыг эрмэлзэж, алдаагаа зөв, бодитойгоор хүлээж, дүгнэж, засаж чаддаг байх нь намын цаашдын амжилтын үндэс болно хэмээн үздэг аж.
Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, мөн Ардчилсан намын даргад нэр дэвшиж ажиллахаар зорьж байгаа залуу хүний хувьд хийсэн судалгааныхаа талаар, “Монголчуудын хувьд ардчилсан чөлөөт сонгуулийн тогтолцоонд шилжсэнээс хойших 30 жилийн хугацаанд УИХ-ын найм, Ерөнхийлөгчийн долоон удаагийн сонгуульд оролцсон, туршлагатай. Гучин жилийн турш найман удаа төрийн эрх барьсан МАН-ын улс төрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч, сөрөг хүчин Ардчилсан намын хувьд сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд дараалан ялагдал хүлээж, парламентын нийт суудлын 15 хүрэхгүй хувийг эзэлж байгаа нь тун чамлалттай үзүүлэлт юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд манай улсын ардчиллын нүүр царай болсон улс төрийн томоохон хүчин болох Ардчилсан намд иргэд, сонгогчдын зүгээс ирэх дэмжлэг суларсан шалтгааныг судлан тодруулж, уг судалгаанд үндэслэн цаашид намыг хэрхэн шинэчлэх, олон нийтийн хүрээнд намын нэр хүндийг яаж өсгөх боломж байгаа учир шалтгааныг тодруулсан.
“Монголчуудын хувьд ардчилсан чөлөөт сонгуулийн тогтолцоонд шилжсэнээс хойших 30 жилийн хугацаанд УИХ-ын найм, Ерөнхийлөгчийн долоон удаагийн сонгуульд оролцсон, туршлагатай. Гучин жилийн турш найман удаа төрийн эрх барьсан МАН-ын улс төрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч, сөрөг хүчин Ардчилсан намын хувьд сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд дараалан ялагдал хүлээж, парламентын нийт суудлын 15 хүрэхгүй хувийг эзэлж байгаа нь тун чамлалттай үзүүлэлт юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд манай улсын ардчиллын нүүр царай болсон улс төрийн томоохон хүчин болох Ардчилсан намд иргэд, сонгогчдын зүгээс ирэх дэмжлэг суларсан шалтгааныг судлан тодруулж, уг судалгаанд үндэслэн цаашид намыг хэрхэн шинэчлэх, олон нийтийн хүрээнд намын нэр хүндийг яаж өсгөх боломж байгаа учир шалтгааныг тодруулсан.”
Өнгөрсөн УИХ-ын сонгуульд Ардчилсан нам амжилт тааруу оролцсон шалтгааныг улс төр судлаачид, улстөрчид өөр өөрсдийн өнцгөөс дүгнэж санаа бодлоо илэрхийлж байгаа. Гэсэн хэдий ч сонгуулийн шийдвэрийг гаргасан иргэд сонгогчид ямар шалтгааны улмаас намд итгэх итгэлцэл алдарч, дэмжлэг саарсан асуудлыг илүү тодруулахыг уг судалгаандаа тусгаж түлхүү анхаарсан. Иргэд, олон нийтийн дунд явуулсан түүвэр судалгаанаас гадна улстөрчид, улс төр судлаачид, шинжээчдийн дунд бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийлээ. Мөн өмнөх жилүүдэд болон 2020 оны сонгуулийн жилд явагдсан улс төрийн судалгааны хоёрдогч мэдээлэлд анализ хийн үр дүнг нэгтгэн, дүгнэх зэргээр олон аргачлалыг нэгтгэн ажиллаж, илүү цар хүрээтэй, үр дүнтэй байсан” хэмээн тэрбээр судалгааныхаа ач холбогдол, үр дүнгийн талаар тодорхойлсон нь цахим уулзалтад оролцсон хүмүүсийн талархалыг хүлээж байсан юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
