О.Амартүвшин: Шинжлэх ухаанчаар, судалгаатай хандах нь амжилтын үндэс юм

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн хувьд өөр, өөрийн өнгө, төрхтэй, нийгэмд болон тодорхой салбарт өөрсдийн бүтээсэн зүйл, хийсэн ажил, хэлсэн үгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн залуучууд байгаа нь энэ удаагийн сонгуулийн үнэ цэнийг харуулж байна.

Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Амартүвшингийн хувьд “2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгаа”-г судалгаа, шинжилгээний багийн мэргэшсэн судлаачдын хамтаар хийсэн байдаг.  Улс төрчдийн хувьд олон төрлийн судалгаанд тулгуурлаж, стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллах нь хамгийн чухал. Тиймээс О.Амартүвшин, миний бие сэтгэл хөдлөл, хувийн үзэмжээр асуудалд хандахаас зайлхийж, сонгуулийн ялагдлын шалтгааныг тогтоох судалгааг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар улсын хэмжээнд хийлгэх ажлыг хувиасаа санхүүжүүлэн зохион байгуулсан хэмээсэн. Учир нь аливаад шинжлэх ухаанчаар, судалгаатай хандахыг эрмэлзэж, алдаагаа зөв, бодитойгоор хүлээж, дүгнэж, засаж чаддаг байх нь намын цаашдын амжилтын үндэс болно хэмээн үздэг аж.

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, мөн Ардчилсан намын даргад нэр дэвшиж ажиллахаар зорьж байгаа залуу хүний хувьд хийсэн судалгааныхаа талаар, “Монголчуудын хувьд ардчилсан чөлөөт сонгуулийн тогтолцоонд шилжсэнээс хойших 30 жилийн хугацаанд УИХ-ын найм, Ерөнхийлөгчийн долоон удаагийн сонгуульд  оролцсон, туршлагатай. Гучин жилийн турш найман удаа төрийн эрх барьсан МАН-ын улс төрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч, сөрөг хүчин Ардчилсан намын хувьд сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд дараалан ялагдал хүлээж, парламентын нийт суудлын 15 хүрэхгүй хувийг эзэлж байгаа нь тун чамлалттай үзүүлэлт юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд манай улсын ардчиллын нүүр царай болсон улс төрийн томоохон хүчин болох Ардчилсан намд иргэд, сонгогчдын зүгээс ирэх дэмжлэг суларсан шалтгааныг судлан тодруулж, уг судалгаанд үндэслэн цаашид намыг хэрхэн шинэчлэх, олон нийтийн хүрээнд намын нэр хүндийг яаж өсгөх боломж байгаа учир шалтгааныг тодруулсан.

“Монголчуудын хувьд ардчилсан чөлөөт сонгуулийн тогтолцоонд шилжсэнээс хойших 30 жилийн хугацаанд УИХ-ын найм, Ерөнхийлөгчийн долоон удаагийн сонгуульд  оролцсон, туршлагатай. Гучин жилийн турш найман удаа төрийн эрх барьсан МАН-ын улс төрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч, сөрөг хүчин Ардчилсан намын хувьд сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд дараалан ялагдал хүлээж, парламентын нийт суудлын 15 хүрэхгүй хувийг эзэлж байгаа нь тун чамлалттай үзүүлэлт юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд манай улсын ардчиллын нүүр царай болсон улс төрийн томоохон хүчин болох Ардчилсан намд иргэд, сонгогчдын зүгээс ирэх дэмжлэг суларсан шалтгааныг судлан тодруулж, уг судалгаанд үндэслэн цаашид намыг хэрхэн шинэчлэх, олон нийтийн хүрээнд намын нэр хүндийг яаж өсгөх боломж байгаа учир шалтгааныг тодруулсан.”

 Өнгөрсөн УИХ-ын сонгуульд Ардчилсан нам амжилт тааруу оролцсон шалтгааныг улс төр судлаачид, улстөрчид өөр өөрсдийн өнцгөөс дүгнэж санаа бодлоо илэрхийлж байгаа. Гэсэн хэдий ч сонгуулийн шийдвэрийг гаргасан иргэд сонгогчид ямар шалтгааны улмаас намд итгэх итгэлцэл алдарч, дэмжлэг саарсан асуудлыг илүү тодруулахыг уг судалгаандаа тусгаж түлхүү анхаарсан. Иргэд, олон нийтийн дунд явуулсан түүвэр судалгаанаас гадна улстөрчид, улс төр судлаачид, шинжээчдийн дунд бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийлээ. Мөн өмнөх жилүүдэд болон 2020 оны сонгуулийн жилд явагдсан улс төрийн судалгааны хоёрдогч мэдээлэлд анализ хийн үр дүнг нэгтгэн, дүгнэх зэргээр олон аргачлалыг нэгтгэн ажиллаж, илүү цар хүрээтэй, үр дүнтэй байсан” хэмээн тэрбээр судалгааныхаа ач холбогдол, үр дүнгийн талаар тодорхойлсон нь цахим уулзалтад оролцсон хүмүүсийн талархалыг хүлээж байсан юм.

+ There are no comments

Add yours