Эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядын төлөвлөгөөний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны төлөөлөл хийж байна. Сангийн сайд Б.Жавхлан: ” Ажлын байрыг дэмжих зорилготой хоёр их наяд төгрөгийн зээлийг маргаашнаас олгож эхэлнэ. Энэ зээлийн хүү жилийн 3 хувь. Хугацаа 3 жил. Нийт зээлийн 60 хувьд зээлийн батлан даалтын сан хариуцна” хэмээв.

Өөрөөр хэлбэл ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт маргаашнаас эхлэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Lee Ji ah ямар дүрээр эргэн ирэв
Next post Л.Энхсайхан: AstraZenaca вакцины 150 мянган тун байгааг 75 мянган хүнд хийнэ