Б.Жавхлан: Жилийн 3 хувийн хүүтэй, ажлын байр хадгалах зээлийг маргаашнаас олгож эхэлнэ

Эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядын төлөвлөгөөний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны төлөөлөл хийж байна. Сангийн сайд Б.Жавхлан: ” Ажлын байрыг дэмжих зорилготой хоёр их наяд төгрөгийн зээлийг маргаашнаас олгож эхэлнэ. Энэ зээлийн хүү жилийн 3 хувь. Хугацаа 3 жил. Нийт зээлийн 60 хувьд зээлийн батлан даалтын сан хариуцна” хэмээв.

Өөрөөр хэлбэл ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт маргаашнаас эхлэх ажээ.

+ There are no comments

Add yours