ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан дархлаажуулалтын талаарх мэдээллийг өгч байна. ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Монгол Улсад өнөөдрийн байдлаар AstraZeneca вакцины 150 мянган тун, Синофарм вакцины 300 мянган тун, Спутник-V вакцины 10 мянган тун буюу нийт 460 мянган хүн тун вакцин байгаа. Дараагийн вакцинуудыг хүлээн авахаар яриа хэлэлцээ амжилттай хийгдэж байна. Энэ талаар нарийн мэдээллийг ГХЯ болон Сангийн яамнаас авах боломжтой.
Дархлаажуулалтад хамруулахдаа шинжилгээ хийсэн байхыг шаардахгүй. Учир нь нийслэл хотод шинжилгээний цэгүүдээр хийгдэж байгаа коронавирус илрүүлэх шинжилгээний 1-ээс бага хувь нь эерэг буюу 99 хувь нь сөрөг хариу гарч байгаа. Харин хавьтлын шинжилгээгээр 90-ээс дээш хувьд нь халдвар илэрч байна. Тийм учраас вакцин хийлгэх хүнийг шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй ажиллаж байна.

Дархлаажуулалтын эхний тунг хийлгэсний дараа шууд дархлаа үүсэхгүй. Дархлааны хариу урвал өрнөөд, хоёр дахь тунг хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа дархлаа тогтоно. Тиймээс вакцин хийлгэчихлээ гээд шууд тайвширч болохгүй.
Вакцин хийлгэсэн хүмүүс тодорхой хэмжээнд халдвараас хамгаалагдах нь судалгаагаар батлагдсан. Тухайлбал, AstraZeneca вакцин 62-90 хувь хамгаалах бол Pfizer 95 хувь, Спутник V 92 хувь хамгаална гэсэн үр дүнгүүд гарсан. Тиймээс вакцин хийлгэсэн хүн халдвар авлаа гэхэд хүндрэлээс 100 хувь сэргийлж байгаа гэх судалгааны үр дүнгүүд гарсан. Халдвар авсан тохиолдолд хөнгөн өвчилнө.
Одоогийн байдлаар мөрдөгдөж байгаа журмын хүрээнд орон нутаг руу явах иргэд заавал шинжилгээ өгнө.
Өнөөдрийн байдлаар манай улс AstraZeneca вакциныг хэрэглэж байгаа. Нийт 150 мянган тун байгааг 75 мянган хүнд хийнэ. Эрэмбийн дагуу вакцинаа хийгээд явна. Дархлаажуулалтын эхний өдөр 1,500 хүнд вакцин хийсэн бол өнгөрсөн Баасан гарагт 3,500 хүнд вакцин хийсэн. Өнөөдөр 10 мянга гаруй хүнд вакцин хийхээр төлөвлөж байна. Эхлээд AstraZeneca вакцинаа хийгээд, үргэлжлүүлэн БНХАУ-ын Синофарм компанийн вакциныг хийж эхэлнэ” гэлээ.
Next post
Л.Энхсайхан: Вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд сургуулиуд байраа ашиглуулвал маш том тус болно
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
