Л.Энхсайхан: Вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд сургуулиуд байраа ашиглуулвал маш том тус болно

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд хүний нөөцийн дутагдал үүснэ гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэллээ.

Тэрээр “Эрүүл мэндийн байгууллагын ажилчид шинжилгээний цэгүүдэд асар их ачаалалтай ажиллаж байгаа. Данц ганц коронавирусийн халдвар ч гэлтгүй өөр олон төрлийн халдварт болон халдварт бус өвчнүүд дээр ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид ачаалал ихтэй байгаа болохоор вакцинжуулалтын ажилд яах аргагүй хүний нөөцийн дутагдал үүснэ. Уг асуудлыг аль болох зохицуулахаар НЭМГ, ЭМЯ-наас ажиллаж байна. Иймд вакцинжуулалтыг өнөөдрөөс эрчимжүүлж байгаатай холбоотойгоор бүртгэл болон зохицуулалт хийх тал дээр засаг захиргаа, сайн дурын байгууллагууд дэмжлэг үзүүлбэл бидэнд маш том тусламж болно гэдгийг хэлье.”

“Мөн ЕБС-ийг сонгуулийн үеэр ашигладаг шиг ашиглуулбал бидэнд маш том дэмжлэг болох юм. Бид гуравдугаар сарыг дуустал 500,000 хүн вакцинжуулахад шууд ороод гарахаар том хаалгатай сургуулиуд хэрэгтэй. Тиймээс сургуулиудыг ашиглахыг зөвшөөрвөл энэ нь маш том дэмжлэг болно” гэв.

+ There are no comments

Add yours