Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний үр дүн болон вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.
“Нэг хаалга-нэг шинжилгээ” амжилттай үргэлжилж, дуусах шатандаа орлоо. Иргэд маань маш идэвхитэй хамрагдаж, төр засагтайгаа хамтарч ажиллаж чадсан нь хамгийн чухал үр дүн байв. Бид 411 мянган сорьц авна гэж анх төлөвлөж байсан бол өнөөдрийн байдлаар 461 мянгад хүрчээ. Дүүрэг, хороо тус бүрийн шинжилгээний нарийвчилсан дүн, мэдээ болон УОК, Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотын халдварын зэрэглэлийг өндөр эрсдэлтэй буюу “УЛААН” өнгөөс “ШАР” өнгө болгон бууруулах тогтоолыг өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж баталлаа.
Ингэснээр шинэ, идэвхитэй, эрүүл амьдралын хэв маяг руу МОНГОЛ улс шилжиж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Төлөвлөгөөний дагуу нөгөөдрөөс хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны иргэдээ вакцинд хамруулах ажил эхэлнэ. Үүнд ч гэсэн иргэд маань ухамсартай хандаж, идэвхитэй хамрагдана гэдэгт итгэлтэй байна. Вакцинжуулалттай холбоотой зөв мэдээллийг иргэдэд өгөх тал дээр улсын болон нийслэлийн онцгой комисс, Засгийн газрын гишүүд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Иргэд маань шинэ амьдралын хэв маяг руу шилжиж байна. Маскаа зүүгээд, дархлаагаа дэмжээд, вакцинжуулалтыг дэмжээрэй” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
