УОК-ын дарга С.Амарсайхан МҮБХ-ноос гаргасан сар шинийн бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт үзэгчгүйгээр зохион байгуулах хүсэлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Бид сар шинийн уламжлалт баяраа тэмдэглэж ирсэн. Гэхдээ цар тахлын улмаас сар шинийн баяраар бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үед нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нөгөө хэсэг нь гэртээ хорионд байх ялгаа гаргахгүй. Нөгөө талаараа халдварын эрсдэл үүсгэхгүй. Бөхийн холбооныхон ойлгож байгаа гэж бодож байна.

Сар шинийн баярын бөхийн барилдааныг цахимаар зохион байгуулах боломжийг судалсан. Ингэхэд цаг хугацаа шаардлагатай, бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаа үед заавал бөхийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Дараа нь зохион байгуулах боломжтой шүү дээ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Л.Оюун-Эрдэнэ: “THE HU” шиг олон хамтлаг дэлхийд гараасай, Галзуу хурдын нэг анги Монголд хийгдээсэй
Next post А.Мэнд-Орших: Тендер дагадаг компаниудыг болиулах хэрэгтэй. Насаараа тендер хийлээ. Хөгжиж байгаа юм алга