Мадагаскар арлын хойд бүсээс есөн жилийн өмнө анх олдож байсан хамелеон гүрвэл нь дэлхийн хамгийн жижиг хэвлээр явагч амьтанд тооцогдож байна.
Энэхүү өвөрмөц амьтныг судалсан эрдэмтдийн бүтээл саяхан Scientific Reports сэтгүүлд нийтлэгджээ. “Нано хамелеон” гэж албан бусаар нэрлэсэн энэ амьтны эрэгчин нь ердөө 1.35 см урт биетэй. Тиймээс шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа нийт 11,500 орчим хэвлээр явагч амьтдын дотор хамгийн жижиг биетэй эрэгчинд тооцогдож байгааг судалгааг ахалсан Германы биологич Франк Глау бичжээ.
Өөр нэг сонирхолтой нээлт нь нано хамелеоны бэлэг эрхтний хэмжээ юм байна. Хэвлээр явагч амьтдын эрэгчингүүд нь биеийн дотор байрлах бэлэг эрхтэнтэй байдаг ба үржлийн үеэр ил гардаг гэнэ.
Эрэгчин нано хамелеоны бэлэг эрхтэн ил гарахдаа биеийнхээ уртын 20 хувьтай тэнцэх хэмжээнд хүрдэг нь бас нэг өвөрмөц нээлт болжээ. Мадагаскар арлын бусад төрлийн хамелеон гүрвэлүүд дундаас эх биетэй нь харьцуулахад хамгийн урт бэлэг эрхтэнтэй тав дахь төрөл зүйл болсон байна.
Эрэгчин нано хамелеоны эрхтэн ийм урт байдаг нь эмэгчингийн биеийн хэмжээтэй холбоотой гэж судлаачид дүгнэжээ. Учир нь энэ гүрвэлийн эмэгчин нь 2.7 см буюу эрэгчингээсээ бараг хоёр дахин урт биетэй юм байна. Тиймээс үр удмаа үлдээх байгалийн шалгарлаар эрэгчин нь ийм урт бэлэг эрхтэнтэй болжээ.
Амьдардаг газар нутагт нь ой модыг ихээр огтолж байгаагаас нано хамелеон гүрвэл устаж мөхөх аюултай төрөл зүйлийн тоонд орж буйг эрдэмтэд анхааруулсан байна.
Эх сурвалж: Business Insider
More Stories
Гэрээсээ дайжсан илжиг бугын сүрэгт нэгджээ
Калифорнид таван жилийн өмнө гэрээсээ зугтсан тэжээвэр илжиг буган сүрэгтэй хамт амьдарч буйг олжээ. Зургадугаар сарын эхээр хийсэн нэгэн явган...
Тоглолтын дундуур Роналдутай сельфидэх гэж хамгаалалтыг сэтлэн гүйсэн хүүгийн бичлэг шуугиан тарилаа
Евро-2024 хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсад үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гарагт Дортмунд хотод болсон F хэсгийн тоглолт Португал-Туркийн тэмцээнээр...
ЕВРО 2024: Кильен Мбаппед зориулсан тусгай маскийг хориглов
Европын Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ)-ий хэсгийн эхний тоглолтод хамраа хугалсан Францын довтлогч Кильен Мбаппе өчигдрийн бэлтгэл дээр улсынхаа далбааг оруулсан тусгай...
БНХАУ-д угаасан ноос ноолуур, малын өөх тос, уураг экспортолж байна
БНХАУ-ын ГЕГ-аас эрсдэлийн үнэлгээний багийн мэргэжилтнүүд 2024 оны зургаадугаар сарын 12-19-ний өдрүүдэд Монгол Улсын угаасан ноос, ноолуурын 3 үйлдвэр, малын...
Испанийн шигшээ Италийн багийг хожиж, ЕАШТ-ий хасагдах шатанд шалгарлаа
Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Испанийн шигшээ багийн хөлбөмбөгчид Италийн багийг...
“The MongolZ” ашиг орлогоороо дэлхийд 5-д бичигдэж байна
Цахим спортын "CS2" төрлийн "The MongolZ" баг хэдийнэ дэлхий нийтийн анхаарлыг татаж, дан ганц монголчууд гэлтгүй олон улсад ч үзэгч...