Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.
Өнгөрсөн шөнө тус тэмцээний гуравдугаар шатны тойргийн тоглолтууд явагдаж дууслаа.
Гурван шатны 15 тойргийн дараах байдлаар Бразилын “FURIA”, ОХУ-ын “Team Spirit”, Францын “Team Vitality”, Германы “MOUZ”, манай улсын “The MongolZ”, Саудын Арабын “Team Falcons”, Украины “Natus Vincere”, Европын “FaZe Clan” гэсэн найман баг Playoffs шатанд шалгараад байна.
StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатны тоглолтууд энэ сарын 11-нээс эхэлнэ.
“The MongolZ” багийн хувьд энэ долоо хоногийн Баасан гарагийн шөнийн 03:00 цагт Францын “Team Vitality” багтай “Во3” журмаар тоглох хуваарь гарчээ. Энэ тоглолтод хожсон баг нь шөвгийн дөрөвт шалгарах юм.
Шөвгийн дөрөвт ОХУ-ын “Team Spirit” болон Саудын Арабын “Team Falcons” багийн аль хожсонтой нь энэ долоо хоногийн Ням гарагийн шөнийн 03:00 цагт тоглоно.
“The MongolZ” баг хамгийн сүүлд Францын “Team Vitality”-тай өнгөрсөн наймдугаар сард Саудын Арабт зохиогдсон Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн дөрөвт оноолт таарч, 2:1 онооны харьцаатай хожиж байв. Түүнчлэн уг тэмцээнд манай улсын баг түрүүлж байлаа.
More Stories
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мён 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн очиж төрийн...
Цагдаагийн байгууллагын “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” төрийн ордонд эхэллээ
Зөвлөгөөнөөр гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөгчдийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, хүний эрхийн...
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд зохион байгуулагдаж буй “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн олон нийтийн анхаарлыг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
