Өнөөдөр өглөөний 10:00 цагийн  байдлаар  нийслэлийн нийтийн тээврийн 98 чиглэлд 948  автобус  үйлчилгээнд гарчээ.  Мөн 10 аж ахуй нэгжийн  301 такси  үйлчилгээнд явж байна.

Өглөөний 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгслээр  57053  зорчигч үйлчлүүлсэн бол, цахим карт цэнэглэх 250  цэг  ажиллаж байна.  Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд  өнөөдөр үйлчилгээнд гарсан 948  автобус, 76 таксинд мэргэжлийн  байгууллагуудын  ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгүүллээ.

ЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Pfizer-BioNTech”-ийн вакцин “COVID-19”-ийн Өмнөд Африкт бүртгэгдсэн хувилбараас хамгаалж чадахгүй нь батлагджээ
Next post “Шинэ амт” цех эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллаагүйд арга хэмжээ авлаа