Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна.

Өнөөдрийн хурлаар аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах, хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох тухай УОК-оос гаргасан саналыг хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргана.

Коронавирусийн халдвар дотоодын хэмжээнд 702-т хүрээд байна. Үүнээс Улаанбаатар хотод 376, Орхонд 25, Архангайд 3, Сэлэнгэд 217, Дархан-Уулд 45, Говьсүмбэрт 4, Дорноговь аймагт 32 тохиолдол тус тус бүртгэгдсэн тухай өчигдөр ЭМЯ-наас мэдээлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post А.Амбасэлмаа: ЧД-ийн цагдаагийн газрын албан хаагчаас халдвар илэрсэн
Next post Коронавирусийн шинэ хувилбар АНУ-д анх удаа бүртгэгджээ