Их Британид анх илэрсэн халдварлах чадвар өндөртэй коронавирусийн шинэ хувилбар B.1.1.7 АНУ-ын нутаг дэвсгэрт анх удаа бүртгэгджээ.
Энэ талаар өчигдөр Колорадо мужийн оршин суугч 20 гаруй насны эрэгтэйгээс уг вирус илэрсэн тухай тус мужийн захирагч Жаред Полис твиттер хуудасаараа мэдээлжээ.
Полис мэдэгдэлдээ халдвар авсан өвчтөн нь Денвер хотноо тусгаарлагдсан хүн байсан гэжээ.
Өвчтөн нь ойрын үед гадаадад аялсан түүхгүй байсан тул вирусийн халдварыг хаанаас авсныг мөрдөж, тодруулах ажил эхэлжээ.
АНУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд коронавирусийн шинэ хувилбар мэдэгдэлгүйгээр хүн амын дунд тархсан байх өндөр магадлалтай гэж дүгнэж байна.
B.1.1.7 гэж нэрлэгдэж байгаа шинэ хувилбар одоогоор Өмнөд Солонгос, Япон, Испани, Австрали, Канад зэрэг дэлхийн 17 оронд илрээд байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн АНУ-ын засаг захиргаа Их Британиас ирэх зорчигчдоос коронавирусийн халдваргүйгээ батлах оношилгооны дүгнэлт шаарддаг болжээ.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
