Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдаж 19 хоногийн хугацаанд Монгол Улс даяар шилжсэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хориог цаашид сунгах эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар танилцууллаа.
Засгийн газрын хуралдаанаас улын хэмжээнд авсан бүх нийтийн бэлэн байдлын зэргээ цуцалж, хэсэгчилсэн хөл хориог хэвээр үлдээхээр болжээ. Тэгэхдээ халдварыг хяналтдаа авсан гэж үзэн Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Орхон болон халдвар гараагүй нутгуудад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих юм байна. Харин нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног буюу 2020.12.11-ний өдрийн 06.00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар сунгахаар боллоо.
Түүнчлэн хөл хорионы хязгаарлалтад үл хамаарч байсан 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, онлайн худалдааны салбарын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргав. Ингэснээр:
- Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа.
- Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх үйл ажиллага
- Банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллагын үйл ажиллагаа
- Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тэвэрлэлтийн үйл ажиллагаа
- Гоо сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
- Арьс шир, ноос ноолуур, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа
- Сав баглаа боодол, хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа
- Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
- Бараа материалын цахим худалдаа, хүргэлтийн үйл ажиллагаа
- Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /тооны хязгаарлалттай/
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
- Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
- Оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлалтад үл хамаарах юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...