Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа зогсоож, нөөцгүй тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангах зорилгоор их засвар хийдэг.“Их зогсолт” гэж нэрлэдэг их засварын ажил энэ сарын 31-нээс 8 сарын 2-ны өдрийг хүртэл 48 цагийн хугацаанд үргэлжилнэ.Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн хувьд нэн чухал ажил болдог “Их зогсолт”-ыг бэлтгэл сайтай, чанартай хийж гүйцэтгэх үүднээс ажлын хэсэг нарийвчилсан төлөвлөгөө гарган, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар, “их зогсолт”-ын үеэр ажиллах хүч, хийх ажлын хэмжээ болон туслах машин техникүүд 100 хувь бэлэн болжээ. Бараа материалын хангамжийн хувьд одоогоор ямар нэг хүндрэл бэрхшээл гараагүй, шаардлагатай үндсэн материал, сэлбэг тоног төхөөрөмжийн хангалт төлөвлөгөөний дагуу нийлүүлэгдэж, 70 орчим хувийн биелэлтэй байгаа аж. Үлдсэн 30 хувийг энэ сарын 30-ны дотор бүрэн нийлүүлэхээр ажиллаж буйг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг онцлов. Их зогсолтод Баяжуулах үйлдвэр, Ус хангамжийн цех, Цахилгаан цех, Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Засвар монтажийн цехүүд оролцож, засварын үндсэн ажлуудыг хариуцаж гүйцэтгэх юм.
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...