УИХ-ын чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин түгжрэлийг бууруулах ямар ажил хийхээр төлөвлөж байгааг тодруулав.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Түгжрэлийг бууруулах чиглэлээр 4-5 асуудалд анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх. Машинаар явсан нь дээр үү, эргэлт хурдантай нийтийн тээврээр явах нь зөв үү гэдгийг иргэдэд мэдрүүлэх явдал. Хоёрдугаарт, нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх ажил байна. Гуравдугаарт, авто зам, төмөр замыг ижил бус түвшинд огтлолцохоор хуульчилж байгаа. Дөрөвдүгээрт, сургуулийн автобусыг нэмэгдүүлнэ. Алсдаа их, дээд сургуулийг хотоос гаргах асуудал яригдаж байгаа.
Тэгш, сондгой өдрөөр дугаарын хязгаарлалт оруулах талаар их ярьж байна. Энэ бол хамгийн амар шийдэл боловч алсдаа түгжрэлийн түвшин өнөөдрийнхтэй адил түвшинд хүрэх вий гэсэн болгоомжлол бий. Тиймээс нийслэлтэй хамтарч судалгаа хийж байна. Ойрын хугацаанд эдгээр асуудлыг Засгийн газарт танилцуулна.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд тодорхой хэмжээний мөнгөн дүн тавигдсан” гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...