АНУ-ын баруун эргийн мужуудад ой хээрийн 100 шахам түймэр дэгдэж байгаа талаар ВВС агентлаг мэдэллээ. Түймрийн улмаас долоон хүн амиа алдаж, 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд бүхэл бүтэн хот шатаж устсан тохиолдол ч гарчээ.
Калифорни, Вашингтон, Орегон мужууд түймрийн гамшиг бусдаасаа илүү өртсөн байна. Орегон мужийн Амбан захирагч энэ удаагийн түймэр нь хүний амь хохирсон болон өмч хөрөнгө үрэгдсэн хэмжээгээрээ мужийн түүхэнд хамгийн хохиролтой нь болж байна” гэж мэдэгдсэн байна.

Зургийн тайлбар. Орегон мужийн тэнгэр улаанаар эргэжээ.
Дээр дурдсанаас өөр есөн мужид ой хээрийн түймэртэй байна. Түймрийн утаанаас болоод Калифорни, Орегон мужид тэнгэр нь улбар шар өнгөтэй харагдаж байгаа аж.
АНУ-ын Гал түймэртэй тэмцэх үндэсний төвийн мэдээлснээр, яг одоогийн байдлаар тус улсын баруун эргийн мужуудад 3.4 сая га талбайг хамарсан 96 томоохон түймэр асч байгаа аж.
More Stories
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
