Хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын даргыг томилох асуудлыг хэлэлцэж, тус байгууллагын тэргүүн дэд дарга П.Одонбаатарыг томилсон байна. Өнгөрсөн наймдугаар сард Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон дэд дарга Энхсүх нарыг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн билээ.
Мөн тухайн үед П.Одонбаатарыг ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилсон. Энэ хугацаанд тэрбээр Тагнуулын ерөнхий газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.
Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.
Боловсролын байдал:
1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль;
Хуульч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;
1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;
2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;
2018-2019 онд Тагнуулын ерөнхий газарт албаны дарга;
2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга;
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолоор ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон”, Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан.
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...