Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/800, Хан-Уул дүүргийн Засаг даргын “Усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/260 дугаар захирамжийн дагуу Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн томилгоот бүрэлдэхүүн Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа.
Гол, голын тогтоол усанд иргэд усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж байгаа хамтарсан эргүүл 2020 оны 06 дугаар 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Яармагийн гүүр”-ээс 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сонсголонгийн гүүр” –ийн чиглэлд хийгдэж байна.
Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай хантааз 8 ширхэг, аврах цагираг-4 ком, аврах олс /100м/ шийдвэрлэснийг өнөөдөр Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өглөө.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
