Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд энэ хаврын мод тариалалтад шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тус хэлтсийнхэн Япон улсын туршлагаар 4-5 төрлийн модыг ойр ойрхон зайтай тарих аж. Энэ жилийн мод тариалалтыг коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилтай уялдуулан бөөгнөрөл үүсгэхгүйгээр цөөн тоогоор хуваарь гарган зохион байгуулна гэж Нөхөн сэргээлт, ногоон хөгжлийн албаны дарга Б.Пүрэвсүрэн онцоллоо.
Эрдэнэт үйлдвэр Баян-Өндөр уулын энгэрт 500 мод тарихаар болжээ




