Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв.Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1311 арга хэмжээг төлөвлөж, 100 хувиар биелүүлэн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Хот нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудад өдөр тутамд удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.2019-2020 оны өвөлжилтийн болон халаалтын улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 15957 аж ахуйн нэгж, 224690 айл өрхийн хэрэглэгчдийг 7,382.0 мян.Гкал ачаалал бүхий дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажилласан байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 98 нам даралтын халаалтын зуух, 133 барилга байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбожээ. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, арчлалтын ажлын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, нийт 20 байршилд 24410 м3 лаг хагшаасыг цэвэрлэх, гаргалгаа хоолойн хэвийн ажиллагааг хангасан гэх зэрэг чиглэл бүрт олон ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэсэн гэдгээ Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Түүнчлэн нийслэлийн 2020-2021 оны өвөл инженерийн шугам сүлжээнд хүндрэл гарч болзошгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нутгийн захиргааны барилгын судалгааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас гаргуулан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны инженерийн шугам сүлжээнд үзлэг хийсэн. Үүнээс инженерийн шугам сүлжээнд гэмтэл гарч өвөлжилт хүндэрч болзошгүй зарим сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадна дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, дээврийн засварт шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг ерөнхий менежер Т.Гантөмөр зөвлөлийн гишүүдэд уламжлав.Мөн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийн тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Тэрбээр “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 100 кВт/ц-аас дээш хүчин чадалтай 177 халаалтын зуухнаас 30 аж ахуйн нэгжийн 47 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд, 12 аж ахуйн нэгжийн 12 зуухыг цахилгаанд, 15 аж ахуйн нэгжийн 26 зуухыг хийн халаалтад, таван аж ахуйн нэгжийн 9 зуухыг Сэлбэ дэд төвийн дулааны станцад, 46 аж ахуйн нэгжийн 71 зуухыг сайжруулсан түлш, уур үйлдвэрлэгч 69 аж ахуйн нэгжийн 81 зуухыг мидлинг хэрэглүүлэх техникийн шийдлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ. Мөн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлээр 8 заалт бүхий үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгсөний дагуу хийж хэрэгжүүлсан ажлын биелэлтийг танилцуулсан юм.Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, танилцуулгатай холбоотой асууж тодруулах зүйлийг холбогдох албаны хүмүүсээс асуув. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Холбогдох бүх байгууллагууд цаашид Засгийн газрын 62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай” гэв.
More Stories
ЦУОШГ: Өвлийн эхэн болон дунд саруудад Улаанбаатар орчмоор цас ахиу орж, халтиргаа гулгаа ихэснэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас (ЦУОШГ) гаргасан өвлийн улирлын (12, 1, 2 дугаар сар) ерөнхий төлөвөөр энэ өвөл хур тунадас...
“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
