УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр цаг үеийн мэдээллийг танилцуулав.

Энэ үеэр БНХАУ-аас тодорхой тооны иргэд эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Бид ойрын хугацаанд эдгээр иргэдээ Дорноговь аймгийн Замын-Үүд дэх тусгаарлах байрнуудад татан авах ажиллагааг явуулна хэмээн мэдэгдэв.

Түүнчлэн ОХУ-аас оюутнуудаа татан авах арга хэмжээний талаар ярилцаж буй аж. Мөн Энэтхэг Улс руу хийх дараагийн нислэгийн бэлтгэлийг хангаж байгаа ч тов гараагүй байгаа юм байна. Иргэдээ эх оронд нь авчрах татан авалтыг тасралтгүй зохион байгуулна гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Галт тэрэг, автобус, хот хооронд зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж
Next post БНХАУ коронавирусийн улмаас хохирол амссан орнуудад санхүүгийн тусламж үзүүлнэ