Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: 3.5 сая хүн коронавирусийн халдвар авч, 238 хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрлээ. Манай улсын хувьд ажиглалтад нь 1041 хүн улсын хэмжээнд ажиглалтад байгаа. Өчигдөр 271 хүн ажиглалтад орсон. Мөн 155 ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжилсэн байгаа. Одоо ажиглалтын 10 байранд хоёр их эмч 25 эмч тандалт судалгаа хийж байна. Өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалт, Хабуй, Энхсаран тусгаарласан. Одоогоор эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн байдал хэвийн байна. Тусгай нислэгээр ирсэн иргэдийн 350 кг ачаа тээшийг тусгаарласан.
Өчигдөр 14 чиглэлийн галт тэргээр төмөр замын эмнэлгийн эмч нар 380 гаруй хүнийг үзэж тандалт судалгаа хийэ ажилласан. Швед улсаас холбогдсон нэг иргэнээс шинжилгээний хариу эерэг гарсан учир гэрийн тусгаарлалтад байна гэж ЭМЯ-наас зөвлөгөө авсан байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-наас хойш манай иргэд амны хаалтаа зүүж, гараа сайн угааж байгаа учраас тодорхой үр дүн гарч байна. Тухайлбал, өнгөрсөн үеийн мөн үеэс амьсгалын замын халдвар өвчин 13 хувиар буурч, томуу 3,1 хувиар буурсан байна. Иймээс иргэд амны хаалтаа сайн зүүж, гараа сайн угааж байхыг та бүхнээс хүсч байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 40 хоног эмчлэгдэж гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 40 болчихсон. Үүнээс 12 хүн эмчлэгдэж гарсан. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байгаа бөгөөд хаталгаатай хэд хэдэн хүн байгаа.
Мөн халуунтай өвчтөн байна. Өндөр настай элэгний хорт хадвартай коронавирусаар өвчилсан хүн эмчлэгдэж байгаа. Өчигдөр 332 хүнд шинжилгээ хийсэн байна. 5 сарын 3-нд Франкфуртийн нислэгээр ирсэн 273 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрч. Нийт батлагдсан тохиолдол 40 боллоо. Дархан-Уул аймагт хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 101 хүн байна” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
