НЗДТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газраас Сүхбаатар дүүргийн I хороонд байрладаг “Мөнх тэнгэрийн ивээл” компанийн “LUX” болон Сүхбаатар дүүргийн III хороонд байрладаг “Драгон Дэн” компанийн “ZU” шөнийн цэнгээний газрын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болжээ.
Тодруулбал, “COVID-19” халдвараас сэргийлэх зорилгоор цөнийн цэнгээний газруудыг 22.00 цаг хүртэл ажиллуулж байсныг энэ сарын 2-ноос эхлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 23.59 цаг хүртэл ажиллуулах болсон. Гэвч цэнгээний газрууд дээрх цагийн хуваарийг баримталж ажиллахгүй байгаагийн зэрэгцээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиагүй, нийт талбайныхаа 50 хувийг ашиглах ёстой байтал олон хүний бөөгнөрөл үүсгэж, зай хоорондын дэглэмийг бариагүй, амны хаалтыг ажилтан болгон зүүгээгүй, үймээн үүсгэсэн зэрэг зөрчил илэрчээ. Иймээс дээрх хоёр шөнийн цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг цуцлахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежрийн зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 27-ноос хойш Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг удаа дараа зөрчсөн 31 аж ахуй нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг бөөний төв, хүнсний дэлгүүр 5756, баар, ресторан, караоке 3488 байна. Эдгээр байгууллагад цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа юм.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
