Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаатай холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс их хэмжээний өргөдөл ирж байна. Өргөдлийг хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь тагнуул, цагдаагийн байгууллагын хяналтан дор ажиллаж байна. Өргөдлийг зөвхөн Шуурхай штабад хүлээн авч байгаа. Өөр газарт хаяглан хүргүүлэх, албан газрын үүдэнд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүсч байна.
Дөрөвдүгээр сарын 30-нд зөвхөн Сөүлээр дамжих буюу транзит нислэгээр ирж байгаа иргэдийг дангаар нь татан авахаар болсон. Дамжиж ирж байгаа иргэдийг БНСУ-д байгаа иргэдтэй холихгүйн тулд дангаар нь нислэг үйлдэхээр УОК-оос шийдвэр гаргасан.
Тавдугаар сарын 1-нд БНСУ-ын Сөүл рүү нислэг үйлдэж, хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулна. Харин тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт хот руу тусгай үүргийн онгоц ниснэ. Өмнө нь зарласан хоёр нислэг дээр нэмээд транзит нислэгийг дангаар нь татаж авахаар болсон” гэв.
More Stories
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
