“Фейсбүүк” компани гар утаснаасаа “видео тоглоом шууд үзэх” aппликейшнийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд танилцуулсан байна.

Энэхүү аппликейшнийг ирэх зургадугаар сард хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байжээ. Гэвч цар тахлын улмаас видео тоглоомын эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан төлөвлөсөн товыг наашлуулахаар шийдвэрлэсэн аж.

“Фейсбүүк”-ийн 2.5 тэрбум хэрэглэгчээс 700 сая гаруй нь видео тоглоомын контент хэрэглэдэг байна. Шинэ төрлийн аппликейшн нэвтрүүлснээр тус компани орлогоо нэмэгдүүлнэ гэж үзэж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Н.Гаамаа: Асрамж биш гэр бүл байхыг эрхэмлэдэг
Next post “Сүү” ХК 85 сая 589 мянган ширхэг энгийн хувьцаа гаргана