“Фейсбүүк”-ээр видео тоглоом шууд үздэг болно

“Фейсбүүк” компани гар утаснаасаа “видео тоглоом шууд үзэх” aппликейшнийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд танилцуулсан байна.

Энэхүү аппликейшнийг ирэх зургадугаар сард хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байжээ. Гэвч цар тахлын улмаас видео тоглоомын эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан төлөвлөсөн товыг наашлуулахаар шийдвэрлэсэн аж.

“Фейсбүүк”-ийн 2.5 тэрбум хэрэглэгчээс 700 сая гаруй нь видео тоглоомын контент хэрэглэдэг байна. Шинэ төрлийн аппликейшн нэвтрүүлснээр тус компани орлогоо нэмэгдүүлнэ гэж үзэж буй юм.

+ There are no comments

Add yours