Хан уул дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтийг хориглох тухай” А/120 дугаар захирамжаар Төв аймгийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын хайрга, дайрганы тээвэрлэлтийг хийж байгаа хүнд даацын автомашинуудыг дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхийг хориглож, карьерын үйл ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд явуулахыг хязгаарласан.

Үүний дагуу дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажиллав.

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид байнгын хяналт тавин ажиллаж байгаа ч хайрга, дайрга тээвэрлэсэн автомашинууд шөнийн цагаар зөрчил гаргасаар байна.
Иймд уг захирамжийн дагуу тухайн зөрчил гаргасан автомашинуудад байнгын хяналт тавьж, журамлан саатуулах хашаатай болох, мөн нэмж 2 хяналтын пост байрлуулах зэрэг бусад үүрэг чиглэлийг дүүргийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэгдлээ.

Үргэлжлүүлэн дүүргийн 13 дугаар хороонд шинээр баригдсан 26 дугаар сургуулийн спорт заал, хөлбөмбөгийн талбай, 3,4 дүгээр байрны засвар шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1800 мкв талбайд орчин үеийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн ажлын явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 26 дугаар сургуулийн шинэ спорт заал бүрэн ашиглалтад орж, дээрх байрнуудын засвар хэвийн үргэлжилж байгаа аж.

.jpg)



More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
