Тиймээс “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болсон. Мэдээж өмнөх парламнетуудын туршлагаас харахад бие даагч хэмээн сонгогчдоос санал авч ялалт байгуулсан ч УИХ-ын гишүүн болмогцоо өөртөө ашигтай намын гишүүн болсон, эсвэл лоббидуулаад иргэдийн төлөө ганц үг дуугарч чадахгүй байсаар ирсэн.
Т.Ганболдын хувьд ганц бие даагч байж парламент дахь намын бүлэг, зөвлөлүүдэд “худалдагдахгүйн” тулд “УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн нэгдсэн платформ” байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр бие даагчид нэгдсэн нэг мөрийн хөтөлбөр, зохион байгуулалттай, сурталчилгааны агуулгатай ажиллах юм байна.
Түүний хувьд өмнө нь Иргэний Зориг-Ногоон Намын дарга Ц.Ганхуягийн ахлах зөвлөхөөр ажиллах болж байсан. Харамсалтай нь ИЗНН МАХН, МУНН-тай хамтран “Та, бидний эвсэл” байгуулан УИХ-ын сонгуульд оролцохоор болсон. Тиймээс “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд ИЗНН-ын даргын ахлах зөвлөхийн үүрэгт ажлаа өгөөд байгаа юм.
Түүнчлэн бие даан нэр дэвшигчдийн нэгдсэн платформд нэгдэх хүн нь боловсролтой, ёс зүйтэй, улстөрийн хүсэл эрмэлзэлтэй байхаас гадна олон нийтэд танигдсан, авлига, хээл хахууль болон гэмт хэрэгт холбогдолгүй байх ёстой зэрэг шалгуурыг эхний ээлжинд тавьж байгаа юм банйа.
One thought on “Бие даагчдаар багаа бүрдүүлэх Т.Ганболдыг дэмжье”
Leave a Reply Cancel reply
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...

яаж энэ балиар худалч хулгайч дээрэмчин хүнийг дэмжих вэ дээ
энэ хүний зорилго бол их хуралд сууж улсаас мөнгө хэрхэн хулгайлах талаар л бодож байгаа болохоос манийг болон таныг хэзээч бодоогүй