Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өчигдөр нээсэн билээ. Энэ хугацаанд орон нутгийн замд зам тээврийн ослууд бусад өдрүүдийнхээс харьцангуй их бүртгэгджээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт суманд Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан иргэн Д-ын “Тоёота приус-10” загварын 5 зорчигчтой автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон тухай дуудлагыг өчигдөр /03.03/ 13:11 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид автомашинтай очиж, 1:29 цагийн хугацаанд ажиллаж аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Өлзийт сумын эмнэлэгт шилжүүлэн өгчээ.
Завхан аймгийн Нөмрөг суманд Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын Приүс-20 загварын 4 зорчигчтой автомашин осолджээ. Энэ талаарх дуудлагыг мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч цагдаагийн алба хаагчидтай хамтран ослын газарт очин 4 зорчигчийг аварч гарган Нөмрөг сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Зах булаг гэдэг газар Ховд аймгийн Манхан сумын Жаргалант сумаас Мөнххайрхан сумын төв рүү зорчиж явсан иргэн Э-ын УАЗ-469 загварын 6 зорчигчтой автомашин осолджээ. Тус аймгийн Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагчид 25 минут ажиллаж, 6 зорчигчийг авран сумын эрүүл мэндийн төвийн их эмчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ. Иймээс жолооч та бүхэн холын замд хурдаа тохируулж, авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.
More Stories
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
