Найман байршилд 52.8 км дугуйн зам хийхээр болжээ

Энэ онд нийслэлд найман байршилд 52.8 км  дугуйн зам хийхээр болжээ. Тодруулбал, Таван шараас-Саппоро, Саппоро-Баянбүрдийн уулзвар, Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж, МУБИС-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл, Туул голын арын далан дагуу, Налайхын зам дагуу Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийх юм байна. Өнөөдрийн байдлаар эдгээр найман байршлын дугуйн зам байгуулах хөгжлийн болон мастер төлөвлөгөө батлагдсан гэнэ. Дугуйн зам байгуулахад дээрх байршлуудад буй ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөлт хийгдэхээр төлөвлөсөн байн. Дугуйн замууд нь стандартын дагуу тохижилттой, гэрэлтүүлэгтэй 1.5 км тутамд амрах талбайтай байхаар зураг төсөлд тусгажээ.

Дугуйн зам барих асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-н гэхэд эхлүүлж зургаадугаар сард дуусгасан байхаар төлөвлөсөн байна.   Одоогийн байдлаар нийслэлд 84.7 км дугуйн зам байгаа гэдэг мэдээллийг албаныхан өгдөг билээ.

+ There are no comments

Add yours