ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Замын-Үүдэд 103 хүн ажиглалтад, нэг хүнийг тусгаарласан хэвээр байгаа. Гашуунсухайтад 12 хүн тусгаарлагдсан, 15 хүн ажиглалтад байна. Бүгдийнх нь биеийн байдал хэвийн байгаа.
- Өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-нд Завхан аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тухайн сэжигтэй тохиолдол нь хоёрдугаар сарын 6-нд Гашуунсухайт боомтоор БНХАУ руу гарч, 12-нд эргэж ирсэн. 13-ндаа Завхан аймагт очсон бөгөөд өчигдөр аймгаас мэдээлснээр халуурсан, хатгаатай байгаа тул тусгаарлан шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү ирүүлж байгаа. Автобусанд хамт зорчиж явсан 30 гаруй хүнийг ажиглалтад авч, биеэ хянах талаар зөвлөмж өгсөн.
- ХӨСҮТ-д өчигдөр нэ тохиолдол тусгаарлагдаад байна. Тяньжинд сурдаг оюутан бөгөөд хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирж, 19-нд эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрсэн тул ХӨСҮТ-д хандсан” гэлээ.
Замын-Үүдэд ажиглалтад буй хүмүүсийн биеийн байдал болон ямар арга хэмжээ авч буй талаар асуусан сэтгүүлчийн асуултад хариуллаа.
-Замын-Үүдэд байгаа 103 хүнийг хэрхэн хянаж байгаа вэ?
-103 хүнийг гурван зочид буудлыг суллан байрлуулсан. Өглөө, оройд COVID-19 халдварын эмнэл зүйн шинж тэмдгүүдийг хуудас өгсөн. Хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа.
-Олон хоногоор тусгаарлах нь хүний эрх зөрчсөнд тооцогдох уу?
-Үгүй. Нэгдүгээрт, өвчтэй буюу сэжигтэй тохиолдлуудыг хүний эрх зөрчих хэмжээнд байлгахгүй.
Хоёрдугаарт, халдварт өвчнийг олон нийтэд тараахгүйн тулд, Монгол Улсад амьдарч буй бүх хүний эрх ашгийн өмнөөс голомтын бүс нутагт зорчоод ирсэн тэдгээр хүнийг 14 хоног тусгаарлалтад авч байгаа. Энэ бүгд дүрэм журмын дагуу явж байна. Хэрэв 14 хоногийн дараа ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, хэвийн байвал ажиглалтаас гаргах юм.
-Маск тарааж өгч байгаа юу?
-Маск болон гар ариутгагчаар хангаж байгаа.
Мөн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг хилээ хааж байгаатай холбоотойгоор монгол иргэдээ эргэн ирэхэд хоёрдугаар сарын 7-ныг хүртэл хугацаа өгсөн. Гэтэл энэ хугацаанд ирээгүй.
Голомтоос ирсэн хүмүүсийг хүн ам шигүү суурьшсан нийслэл хотоос зайтай газарт нууц үе нь дуустал хяналтад байлгаж, эрүүл гэсэн цагт нь оруулах дэглэм барьж байна.
Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, олон улсын конвенц, манай улсад мөрдөгдөж буй Ариун цэвэр, эрүүл ахуйн тухай хууль, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр гэх мэтчилэн хууль, эрх зүйн актуудад бүрэн нийцсэн арга хэмжээг авч байгаа” гэлээ.
More Stories
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
