УИХ-ын дарга Г.Занданшатар гуравдугаар сарын 10-11-ний хооронд АНУ-д айлчлах гэж байна. Айлчлалтай холбогдуулан Монгол-АНУ-ын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг батлуулах асуудлыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд танилцууллаа.
Тэрбээр “Манай хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр 1998 онд тогтоол баталж байсан. Уг тогтоолын өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх шаардлага бий болсон. Уг тогтоолыг УИХ-ын даргын айлчлалын өмнө батлах нь нөхөрсөг, дотно уур амьсгал бүрдүүлэхээс гадна АНУ-ын Конгрессын зүгээс гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийг дэмжигч гишүүдийн тоог нэмэгдүүлж, батлуулахад чухал түлхэц болно гэж үзэж байна.
Тогтоолд хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг онцолж тусгах нь Монголын төр засгийн зүгээс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн илэрхийлэл болох юм. Мөн манай улсын гуравдагч хөршийн бодлогыг бататгаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.
Ийнхүү Байнгын хорооны гишүүдийн олонх Монгол-АНУ-ын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Одоогоор УИХ-ын ээлжит чуулган завсарлаад байгаа бөгөөд 2020 оны хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтэй хийх хуультай.
Харин ГХ-ны сайд Д.Цогтбаатар дээрх тогтоолын төслийг хаврын чуулган эхлэхээс өмнө буюу УИХ-ын даргын айлчлалын өмнө баталж өгөхийг хүссэн. Тиймээс гуравдугаар сарын 10-наас өмнө ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, тогтоолын төслийг батлах нь.
Түүнчлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд АНУ-ын улсын Чикаго хотноо Консулын газар нээх асуудлыг ГХ-ны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.
Тэрбээр энэ талаар “АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй Монгол иргэдэд Консулын үйлчилгээ хүрч байгаа боловч төвийн бүсэд тодруулбал, Элинойс муж тэр тусмаа 8,000 гаруй Монгол иргэн оршин суудаг Чикаго хот орчимд консулын үйлчилгээг ойртуулах зайлшгүй шаардлагатай байна.
АНУ-ын Сан-Франциско хот дахь Ерөнхий консулын газар нь одоогийн байдлаар долоон орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний гурван орон тоог нь Чикаго хотод нээх Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөсөн. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гарахгүй” гэлээ.
Ийнхүү АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
