Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын явдал суудлыг хянаж байх нь хэн нэгний сонирхлыг төрүүлэхүйц зүйл байдаг бололтой. Байсхийгээд л түүнийг хоригдсон тухай мэдээлэл цахим ертөнцөд тавигдах болсоор жилийн нүүр үзэж байна. Энэ нь мэдээж УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсний дохио болов уу. Өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн л түүнийг АТГ-т дуудсан, барьж хорьсон байж болзошгүй гэх мэдээлэл цацагдав. Эл мэдээлэлтэй зэрэгцээд ТВ-9 –ийн “Монгол комент”-оор АТГ-аас Сэлэнгэ, Баянхонгор, Дундговийн Засаг дарга нарыг албан тушаалаа ашигласан байж болзошгүй тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Мэдээллийн үнэн зөвийг тодруулах үүднээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш. Оргилын 9911 дугаар руу холбогдон асуудлыг тодруулахад тэрбээр “ Уучлаарай, би ажил дээрээ байна. Техник технологийн давуу талыг ашиглаад яг одоо тань руу LIVE хийж болно. Дөнгөж сая аймгийн онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. Манай аймаг хилийн онцгой бүс учраас бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Би өнөөдрөөс сумдынхаа өвөлжилт, өндөржүүлсэн бэлэн байдлын явтай танилцахаар гарах гэж байна. АТГ-аас дуудсан асуудал байхгүй. Мөрөөрөө ажлаа хийж яваа хүнээр бүү оролд. Намайг барьж, хориулах нь хэнд ашигтай юм, тийм сонирхол сэтгүүлч та бүхэнд байгаад би хувьдаа гайхаж байна” хэмээв.
6 thoughts on “ АТГ-аас Ш. Оргилыг дахиад л дуудсан уу”
Leave a Reply Cancel reply
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...

Яах гэж худлаа мэдээлэл цацдаг юм бол доо. Болих хэрэгтэй.
Оргил даргаа та яагаад алтанбулаг сумиин иргэдиин төлөөлөгчидиин гаргасан шиидвэрииг үл ойшоож засаг дарга батсайханииг буцаан ажилд нь томилов төриин албан хаагчид хүлээсэн үүрэг хариуцлага гэж байдаг бишүү
Энэ ажлаа хийж байгаа яагаад элдэв янзаар оролдоод байдгийн юм сайн ажил хийж байгаа хүнд атаархасандаа муу сайн юм нууд янз бүрээр хэлж гүтгэж орлдох юмаа энийгээ одоо болих хэрэгтэй сэтгүүлч та нар ч гэсэн үнэн зөв мэдээллийн араас явах хэрэгтэй шүү хүнийг худлаа мэдээлэл цацаж болохгүй гэдгийг сайн мэдэж байгаа байх гэж бодож Сэлэнгэ аймгийн засаг дарга Оргил ажлаа сайн мэддэг сайн засаг ажлааж сайн хийж байгаа хийсэн юм ихтэй хэлэх үгтэй хүн тийм учраас сайн нэрийг харлуулах гэсэн явуургүй ажилгаанд автахгүй худал мэдээлэл олон нийтэд цацахгүй байхыг анхааржуулья
Сонгууль дөхөх тусам энэ хүнийг элдвээр доромжлох нь ихсэх нь ээ янз нь. Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг элдвээр оролдохоо л больчихооч ээ.
одоо батлагдаж нотлогдоогүй элдэв цуурхалд хүмүүс итгэхээ больсон шүү дээ…Ажлаа мөрөөрөө хийгээд явж байгаа хүнийг баригдсан, хоригдсон гээд цуурхаж байдаг …аймхай, арчаагүй, үлбэгэр, популист, луйварчин нэг нь улс төрд шургалах гэж бусдыг хатгаж суудаг болоо юу даа…зоригтой бол ил гарч ирээд нүүр тулаад уулзчих хэрэгтэй шдээ…
сонгууль дөхөөр шааж өгөх юмаа зүгээр ажиллаа хийгээл явж байна