Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал:
- Коронавируст /Ковид-19/ халдварын талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээн ажиллаж байна.
- Коронавируст /Ковид-19/ халдвараас сэргийлэх гарын авлага 100,000 ш, зурагт хуудас 3000 ширхэгийг боловсруулан хэвлүүлж, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч байгаа иргэдэд мэдээлэл, зөвлөмжийг хүргэж эхлээд байна.
- Коронавируст /Ковид-19/ халдварын сэжигтэй тохиолдолд нийслэлийн хэмжээнд мөрдөх шуурхай мэдээлэх журмыг шинэчлэн баталсан.
- Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, төв салбаруудад коронавируст /Ковид-19/ халдварын үед дуудлагаар үйлчлэх түргэн тусламжийн хоёр багийг томилон, ажиллуулах бэлэн байдлыг хангаад байна.
- 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлэн тосгон, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт үзлэгийн 60-аас доошгүй хувийг гэрийн эргэлтэд шилжүүлж, бага насны болон суурь өвчтэй хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг гэрээр үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.
- Короновируст /Ковид-19/ халдвараас сэргийлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх утсыг дүүргийн Эрүүл мэндийн төв, өрх, тосгоны Эрүүл мэндийн төв, хүүхдийн сэргээн засах төвүүдэд, мөн лавлагаа мэдээлэл өгөх утсыг дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд тус, тус нээн ажиллуулж байна.
- Эрүүл мэндийн байгууллагуудад Коронавируст /Ковид-19/ халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед шуурхай хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх зөвлөмжийг холбогдох тушаал, зааврын дагуу боловсруулан гаргаж, харьяа эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэхэд бэлэн болоод байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
