Сэлэнгэ аймгийн Eрөө сумын эмч, сувилагч хоёрыг ажлын байрандаа байхад нь халдаж хүнд гэмтээсэн хэрэг 2020 оны хоёрдугаар 12-13-нд шилжих шөнө гарсан байна. Сувилагч бүсгүйн нөхөр архи хэтрүүлсэн хэрэглэсэн үeдээ жижүүртэй хонож буй эхнэрээ ажлын байрандаа байхад нь ирж агсам тавин хутга гарган зүрхэн тус газар нь хутгалж хүнд гэмтээсэн аж. Энэ үeд согтуу нөхрийн үйлдлийг зогсоох гэж эмнэлгийн их эмч оролдсоноос хэвлий тус газраа хутгалуулж мөн хүнд гэмтжээ. Агсам этгээд хоёр хүнийг хүнд гэмтээчихээд хэргийн газраас зугтсан бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид эхлүүлсэн байна. Хүнд гэмтсэн хоёр хохирогчийн биe маш их эрсдэлтэй байгаа бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай эмчилгээнд оруулсан ч хот руу явуулах шаардлагатай байгааг эх сурвалж өгүүлэв. Мөрч.мн
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
