Гадаад өрөндөө дарагдаж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэгчээр нэг зээлээр нөгөө зээлээ дарж яваа Засгийн газар, малчид тариаланчид, жижиг дунд үйлдвэрлэгчээ дэмжихээр тогтоол гаргаж, хөнгөлөлттэй зээл олгох юм. Гэтэл тэр зээлийг арын хаалгаар олж авдаг, зээлээ зориулалтаар нь ашигладаггүй, бүр эргэж төлдөггүй,ы ингэлээ гээд хариуцлага үүрдэггүй цөөн хүн, аж ахуйн нэгж байх юм.
Мал хамгаалах сангаас 60 гаруй сая гаруй малаа өвс тэжээлээр хангах зорилгоор“Өвөл, хаврыг өнтэй давъя” аян зохион байгуулж, улсын төсвөөс 40 тэрбум төгрөг гаргаж хувийн компаниудад тараасан бөгөөд тэдгээр компаниуд ОХУ-аас өвс, тэжээл импортлон малчдад худалдаж байгаа юм. Тэгээр компаниудыг малын тэжээлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Ийм боломж олгосон 30 гаруй компани төсвөөс авсан мөнгөөрөө тэжээл импортолж, улмаар татвараас чөлөөлөгдөж, малчдад тэжээл зарж ашиг олж байна. Гэтэл мөнгөө авчихөөд, өвс тэжээл оруулж ирээгүй, тэр чигээрээ “голорсон” компаниуд цөөнгүй байна. Тухайлбал тэрбум төгрөг зээлсэн “Энсадо тракторан” компани нэг килограмм ч тэжээл оруулж ирээгүй байна. Тус компанийг Канад Саскатчеван мужийн Их сургуульд Хөрс судлал агрономын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Ө.Болдсайхан гэдэг боловсролтой, соёлтой үүсгэн байгуулсан гэх юм билээ. “Энсада тракторон” компани газар тариалангийн машин, техник оруулж ирсээр нэлээд хэдэн жил болж байна. Тус компанийн захирал Ө.Болдсайханы хэлснээр “Энсада тракторон” үр тарианы 50 гаруй компанид тоног төхөөрөмж нийлүүлж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн 60 хувийг дангаараа барьдаг, зах зээлээ хувааж эзэмшдэг дөрвөн компанийн нэг. Зарим нь “Энсада тракторон”-ыг MSC компанийн охин компаниудын нэг гэж хардах юм билээ. Энэ нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн даргаар, Ө.Болдсайхан захирал нутгийн зөвлөлийн гишүүнээр ажилладагтай холбоотой болохоор гарсан яриа байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч “Энсада тракторон” нэг тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан хэрнээ нэг ч кг тэжээл оруулж ирээгүй байна.
“Делта холдинг”-ийн З.Ганзоригийн эзэмшдэг “Майндтеч” компани нэг ч кг тэжээл оруулаагүй. Мөн 650 сая төгрөгийн зээл авсан “Эрхжин”, 190 сая төгрөгийн зээл авсан “Бор банди групп” нэг ч тонн тэжээл оруулж ирсэнгүй. 750 сая төгрөг хүүгүй зээлсэн “Архалиун цамхаг”, 1.2 тэрбум төгрөг зээлсэн “Дөлгөөн Оргил” компани мөн л тэжээл импортолсонгүй. Тэдгээр компаниудын эзэд нь тодорхойгүй, нэр нь тодроогүй баатрууд. Гэхдээ ЖДҮ-ийн зээлнээс УИХ-ын гишүүдийн тал тохой зээл авдаг шиг, Мал хамгаалах сангаас том ар талтай хүмүүс зээл авч, тэр мөнгөө зориулалтаар ашиглахгүй, тэр тусмаа тэрбум төгрөг авчихаад нэг килограмм өвс оруулж ирэхгүй, том толгой гаргаж чадна биз ээ.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...