– Та энэ албанд томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Ойрын үед хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгнө үү?
– Гадаад харилцааны бодлогын газар байгуулагдаад хоёр сар болж байна. Бид үйл ажиллагааныхаа үндсэн зорилтыг Эрдэнэт үйлдвэрийн гадаад харилцааг хөгжүүлж, “Нэг цонхны бодлого” хэрэгжүүлэхэд чиглүүлж байна. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүд дор бүрнээ гадаад харилцаагаа хөгжүүлж ирсэн. Энэ нь нэг талаар амьдралд ойр ч, орхигдуулж болохгүй зүйл бас бий. Гадаад харилцаа гэдэг ойлголт нь өөрөө тогтсон дэг жаяг, журам, өөрийн зарчимтай. Энэ үүднээс нь харвал, бид “Дэлхийн жишиг-Үндэсний бахархалт үйлдвэр” болохын тулд дэлхийн жишигт нийцсэн гадаад харилцааны ёс, дэг журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй болж байна. Юун түрүүнд, үйлдвэрийн ажилчдад зориулан гадаад харилцааны талаарх дүрэм журам, бичиг баримтын танилцуулга, ёслол протоколын чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай газрын ажилтан Бельги улсад протоколын талаарх долоо хоногийн сургалтад хамрагдахаар явсан. Эргэж ирээд мэдсэн сурснаа хуваалцаж, шат дараатай сургалтуудыг холбогдох ажилтнуудад явуулна.
– Эрдэнэт үйлдвэр гадаад томилолтын хүрээнд ямар бодлого барих вэ?
– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал гадаад, дотоод томилолтын үр дүнг сайжруулж, зардал хэмнэх, түүний дагуу авах арга хэмжээний талаар холбогдох алба, хэлтсүүдэд үүрэг чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу Гадаад харилцааны бодлогын газар гадаад томилолттой холбоотой дүрэм журмыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Өмнө нь гадаад томилолтын шийдвэр олон шугамаар гарч байсан. Үүнийг “Нэг цонхны бодлого” зарчмаар шийдвэрлэнэ. Энэ оны сүүлийн хагаст хийгдэх гадаад томилолтын төлөвлөгөөг гаргаж байна. Энэ ажлын хүрээнд гадаад томилолтын төлөвлөгөө, зардал тооцоог дахин нягтлан, холбогдох хэлтэс, цех, нэгжүүдээс төлөвлөгөөнд тусгах саналуудыг авч байна. Үүндээр үндэслэн томилолтын төлөвлөгөөг батална.
– Нэг цонхны бодлого хэрэгжүүлснээр томилолтын үр өгөөжийг илүү нэмэгдүүлнэ гэж ойлгож болох уу?
– Томилолтын үр дүнг дээшлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллана. Тухайлбал, томилолтоор юу хийх, ирээд ямар ажлууд зохион байгуулах зэргийг нарийн тусгасан удирдамж батлагдах юм. Мөн томилолтын дараа хугацаандаа тайлангаа өгөөгүй ажилтан, цех, нэгжид дараагийн гадаад томилолтыг зөвшөөрөхгүй байх хариуцлагын тогтолцоог нэвтрүүлнэ. Томилолтын талаарх мэдээллийн сан үүсгэж, хяналт, үр дүнгээ тооцож байх юм.
– Үйлдвэрийн зардлаар гадаадад суралцагч болон мэргэжил дээшлүүлэх чиглэлээр явж байгаа хүмүүсийн тухайд?
– Үйлдвэрийн зардлаар суралцаж, мэргэжил дээшлүүлж байгаа оюутан, ажилчдын асуудал өмнө нь Захиргаа, хүний нөөцийн газарт төвлөрч байсан. Одооноос чиг үүргийнхээ дагуу манайд хамаарах болсон. Бид ойрын хугацаанд гадаад сургалттай холбоотой асуудалд судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа боловсруулан хэрэгжүүлнэ.
Эх сурвалж :”Erdenettoday.mn”
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
