-Танай ТББ-аас санаачлан олон ажил зохион байгууллаа. Иргэдэд ч хүрч байна. Энэ ажлын цаад зорилго нь улс төр гэж хардаж байгаа. “Бат-Энх нэр дэвших гээд л гүйж байна” гэж харах нэгэн ч суугаа?
-“Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын залуусаас санаачлан Эрдэнэт хот, Орхон аймагт олон ажил хийж хэрэгжүүлсэн. Тэр бүхэндээ хариу харж явсангүй. Яах вэ, ярих нь ярина л биз. Бид анх 2009 онд Эрдэнэтийн Пүрэвсүрэн гэдэг залууг бөөрний мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсон цагаас нь эхлэн аян өрнүүлэн залуусынхаа оролцоотойгоор тусалж дэмжиж ирсэн. Эрдэнэтийн нэг ч гэсэн сайхан залууг эрүүл саруул болоосой гэхдээ энэ ажлыг бид хамтдаа хийж ард нь гарсан. Өнөөдөр ч энэ ажлаа залуусынхаа хамт хийж, хэрэгжүүлээд явж байна. Нэг ч гэсэн иргэнд хэрэгтэй зүйл хийх нь манай залуусын “хобби” ч юм уу даа. Гэхдээ үүнийг улстөржүүлж, нөгөө талаас нь харж байгааг үгүйсгэхгүй. Тэгэж л байг.
-Энэ удаад нүдний дусаалга Эрдэнэт үйлдвэрийн залууст ч бас зориулагдсан. Та бүхэн ч бас “хэрэгцээтэй хүнд нь” зориулах гэж байна. Энэ удаагийн зохион байгуулж буй ажлын онцлог нь гэвэл?
– Би нэгэн цаг хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий удирдлагын багт багтаж Орлогч захирлаар ажиллаж байсан. Үйлдвэрийн залуус маань хуурайшилт, тоосжилт ихтэй орчин нөхцөлд ажилладаг. Тэгээд ч уурхайчин хүний хөдөлмөр үнэхээр хүнд, хэцүү. Манай үйлдвэрийн уурхайчин залуус бидэнд хандсан. Үүний дагуу манай ТББ-ын залуус судалж үзээд үйлдвэрээс бид байнга авдаг. Нэг удаа ч болов тэдэнд юм өгье л дөө гэж ярилцаад энэхүү нүдний дусаалгыг нийлүүлж байгаа. Дээр нь нүдний нулимс гоождог, хуурайшдаг хүмүүст бага ч гэсэн туслах зорилгоор энэ удаад 20 мянган ширхэг нүдний дусаалгыг оруулж ирээд үнэ төлбөргүй тарааж байна.
-Үнэгүй юманд асуудал байдаг. Зарим иргэний хувьд дахиад үнэгүй олж авах гэж эрж хайна. Хэвлэлийнхэн биднээс ч “Өнөөх Бат-Энх хаа байна. Нүдний дусаалгаа дахиад авмаар байна” гээд асууна. Үүнийг зах зээлийн зарчмаар нь оруулж ирээд иргэдэд хүргэх тал дээр нь бодож үзэв үү?
-Үзсэн. Манайд эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудад хандаж үзсэн. Солонгосоос энэ дусаалгыг оруулж ирээд нэг бүрийг нь 15 мянган төгрөгөөр зарахад бизнесийн хувьд ашиггүй гэдэг хариу өгч байсан. Гэхдээ манай бизнесийн байгууллагынхан иргэдийн хувьд нүдний дусаалга үнэхээр хэрэгтэй юм байна гэж харж байгаа болов уу. Энэ удаад бид бараг 400 шахам сая төгрөгийн хандив, тусламжаар энэ ажлыг хийж байгаа. Боломж байвал Эрдэнэтийнхээ иргэн бүрт өгмөөр л байна. Даанч санхүү, мөнгөний талаас нь хүнд. Гэхдээ л манай залуус боломжийнхоо хэрээр энэ ажлыг хийж байна.
-2020 он сонгуулийн жил. Энэ сонгуулиар Эрдэнэт хотод нэр дэвших үү. Яагаад үүнийг асуув гэхлээр зарим иргэн, улс төрч, сөрөг хүчний намын улстарчдийн хувьд “Бат-Энх Эрдэнэтэд нэр дэвших гээд л энэ бүхнийг хийж байна” гэдэг л дээ?
-Ирэх жил УИХ-ын сонгууль болно. МАН-ын удирдлага надад итгэл хүлээлгэн “Орхон аймагт нэр дэвш” гэдэг үүрэг өгвөл би нэр дэвшинэ. Гэхдээ “Энх Эрдэнэтийн хөгжил”ТББ-ын залуус миний бие Эрдэнэтэд хийж хэрэгжүүлсэн ажлаа хариу нэхэж хийгээгүй гэдгийг хэлье. Цаашдаа ч хийх болно. Манай нам намайг нэр дэвшүүлээд явах бол Эрдэнэтийн төлөө, эрдэнэтчүүдийн төлөө та бүхэнтэй хамтраад ажиллана, хийнэ л гэж бодож байна.
More Stories
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
