Тэмцээнд нийт 11 сургуулийн баг, тамирчин оролцсоноос 33 дугаар сургуулийн баг тамирчид тэргүүлсэн байна. Харин хоёрдугаар байранд ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль шалгарсан бол 97 дугаар сургуулийн өсвөрийн сэргийлэгчид удаалсан юм.
Түүнчлэн тэмцээний үеэр баг, хамт олноо идэвх, санаачлагатай удирдан чиглүүлсэн 33 дугаар сургуулийн дуу, хөгжмийн багшийг мөнгөн шагналаар шагнасан бол тэмцээнд хамт олноо хошуучлан оролцсон 48, 79 дүгээр сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн багийн ахлагчдыг мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан байна.
Дашрамд, тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин оролцсон бол Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Ариунжаргал болон Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга Б.Оюутболд нар шилдгүүдийн шагналыг гардуулав хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
More Stories
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
