Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас агаар бохирдуулагч эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар орчны бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хууль журмыг хэрэгжүүлэх зорилготой хамтын ажиллагааны уулзалтыг өнөөдөр Баянзүрх дүүрэгт хийж байна.
Тус уулзалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү болон 28 хорооны Засаг дарга, албаны бусад хүмүүс оролцож байна..
Дашрамд, дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн хугацаанд агаар орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн дунд сургалт, өдөрлөгийг зохион байгуулж, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх дэвшилтэт технологиудыг танилцуулсан үзэсгэлэн худалдааг гаргасан юм.
Уулзалтын үеэр НМХГ-аас агаарын бохирдлын эсрэг хийж гүйцэтгэсэн ажил болон 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, харилцан санал зөвшилцөж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
