Б.Махбалын хэргийн шүүх хурал баасан гаригт болно

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед хүн амины хэрэг гарсан. Хэргийн талаарх дуудлага тухайн өдрийн 21:45 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллахад ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогдсон билээ.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хурал баасан гаригт буюу энэ сарын 18-ны өдөр товлогджээ. Урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруутайг тогтоож, шүүх хурлын товыг гаргах юм.

Одоогоор гэм буруутай нь тогтоогдсон Б.Махбалыг цагдан хориод байгаа бөгөөд түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Дээрх заалт нь хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

+ There are no comments

Add yours