Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсэж, гэр байшин мөсөнд автаж, айл, өрх амьдрах боломжгүй болсон байна. Ийнхүү хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга, Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд хамтран өчигдөр тухайн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал солилцжээ. Дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын ажиллаж байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж, заавар зөвлөмж өгч ажилласан бөгөөд холбогдох ажлын хэсгийг хуралдуулан санал дүгнэлтийг сонсохоор шийдвэрлэсэн байна.
More Stories
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана
Улаанбаатар хотод 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнд Хүннү хот болон Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл багтаж буй. Багахангай...
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд өртсөн үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг...
“Суррон” унаж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 15 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна
2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн...
Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Б. Баярт-Одын “Баян монгол” уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд
2025 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нь үзэгч олонд толилуулна. Б.Баярт-Од нь монгол...
Монголчууд зүтгээд хийвэл чадахгүй зүйл үгүй
Мөнх хөх тэнгэрийн орон болох Монгол Улс байгалийн асар их баялагтай. Монгол Улсын эдийн засаг боловсруулаагүй ашигт малтмалын экспорт дээр...
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болно
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д...