Урт цагааны гудамжаар Эрдэнэтчүүд өдөртөө хэдэн удаа ч баруунаас зүүн, зүүнээс баруун тийш алхаж өнгөрдөг. Тэгвэл тэнд 50 ширхэг багана байдгийг тоолсон хүн хэд байдаг бол. Эдгээр 50 баганы баруун талаасаа эхний хоёрт нь Эрдэнэтээс төрсөн спортын алдартнуудаа мөнхөллөө. Хамгийн эхний багана дээр Монгол улсын гавьяат тамирчин, сагсан бөмбөгч, Эрдэнэтийн унаган хүү Ц.Шаравжамцын гарын алганы мөр, түүний сагсан бөмбөгийн цагараг дээрээс тохож байгаа алдартай мөч, спорт сонирхогч хүүхэд багачуулдаа хандаж хэлсэн үгийг нь байршуулжээ. Ц.Шаравжамц цагтаа Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн зуны баг, мэргэжлийн лигт анх удаа тоглосон Монгол хүн болсон юм. Эдүгээ түүний хоёр хүү аавынхаа араас сагсан бөмбөгч болж холын Америкийн академийнхны анхаарлыг татаад байгаа билээ.
Харин хоёр дахь багана дээр Монгол улсын гавьяат тамирчин Мэргэжлийн боксын дэлхийн аварга цагтаа “Чингисийн цавчилт” нэрээрээ дэлхийг дэлдийлгэж явсан, Холимог тулааны “One сhampionship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, Эрдэнэт хотын унаган хүү Ж.Нарантунгалагийн хоёр нударгыг мөнхөлсөн юм. Мөн түүний 2015 онд Дубай хотноо Японы мэргэжлийн боксын нэрт тамирчин Коши Ойштой хийсэн тулааны үеэрх гайхамшигт “Чингисийн цавчилт” бүхий түүхэн хоромыг харуулсан зургийг байрлууллаа. Ж.Нарантунгалаг нь 2015 оны Дубайд болсон тэрхүү тэмцээнд Японы тамирчныг ялж дэлхийн аварга болж байсан түүхтэй. Ж.Нарантунгалаг мэргэжлийн боксын дэвжээнд 14 удаа ялж, ердөө дөрөв удаа л ялагджээ.
Алдрын баганын нээлтийн ёслолд Улаанбаатар хот дахь Эрдэнэтийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Ганхуяг, нутгийн Зөвлөлийн тэргүүлэгчид, спортын хорхойтнууд төдийгүй энэ цагийн Монгол улсын нэрийн хуудас болж яваа гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, Ц.Шаравжамц нар оролцож нэг хэсэгтээ л Урт цагааны гудамжинд түгжрэл үүсгэсэн юм. Энэ үеэр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлсэн үгэндээ “Энд байгаа 50 багананд Эрдэнэт хотоос төрөн гарсан алдартнуудаа мөнхжүүлнэ. Энэ ажилд хамтран оролцсон эрдэнэтчүүд төдийгүй аймаг, орон нутгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч гээд бүхий л хүмүүст талархлаа илэрхийлье. Эрдэнэтээр овоглодог, Эрдэнэтийн нэрийг мандуулж яваа алдартнуудаа мөнхжүүлэх ажил цаашид ч үргэлжлэх болно” гэсэн юм.
Эрдэнэтийн хүүхэд багачуул сагсан бөмбөг, боксын спортоор түлхүү хичээллэдэг. Ирээдүйд нэртэй, алдартай тамирчин болж Эрдэнэтийн төдийгүй Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгах гэсэн гэгээн мөрөөдөлтэй хүүхэд багачуудад гавьяат тамирчин Ц.Шаравжамцын алганы мөр, дэлхийн аварга Ж.Нарантунгалагийн хоёр хүнд нударга урам зориг өгч Эрдэнэтийн хүүхэд багачуулын хүсэл мөрөөдөлд бяцхан гал асаах нь дамжиггүй.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...